
Дархан-Уул аймагт зохион байгуулах “Монгол Дархлаа–Монгол наадгай" цасны баярын арга хэмжээ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн онцлог, өв соёл, уламжлалыг сурталчлах, иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг дэмжих, гэр бүл, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, орон нутгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой.
ХАМРАХ ХҮРЭЭ: Дархан-Уул аймаг дахь төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд
ҮЙЛ АЖИЛЛАГАА: 📅 2026 оны 02 дугаар сарын 28 өдөр ⏰ 10:00–18:00 цаг
📍 Хонгор сум, Saturn Extreme Mongolia төвд Та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж, өвлийн спортоор идэвхтэй хичээллэн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих энэхүү баярт нэгдэхийг урьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
-Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар,
-Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар,
-Дархан-Уул аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг: 9905 4424 9937 2046
⛄️ Өвлийн спорт – Эрүүл дархлаа – Идэвхтэй амьдрал!




