ДОРНОГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас дараах иргэдийг "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар тодорхойллоо. Үүнд: 1.Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Сумъяагийн Улсболд; 2.Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Гааноровын Ариунболд; 3.Эрдэнэ сумын Дөрвөлж багийн малчин Гавуугийн Эрдэнэбаяр; 4.Хөвсгөл сумын Чулуут багийн малчин Тамаарын Баярбилэг; Малчин түмнээ манлайлсан эрхэм хүмүүст баяр хүргэе. Мал сүрэг тань өсөн үржиж, малч ухаан тань дэлгэрэх болтугай!
Холбоотой мэдээ




