Sun Logo
Баян суманд “Боловсролтой Монгол иргэн” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Баян суманд “Боловсролтой Монгол иргэн” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөг орон нутгийн боловсролын чанарыг дээшлүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, цаашлаад англи хэлний мэргэжлийн гадаад багштай болох бодит алхмыг эхлүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм. Баян сумын Засаг даргын орлогч Ц.Номин-Эрдэнэ, Баян сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Батсайхан болон Монгол-Филиппиний Боловсрол, Соёлын Төвийн удирдлагууд боловсролын салбарт хамтран ажиллах чиглэлээр санамж бичиг үзэглэлээ. Энэхүү арга хэмжээ нь гадаад англи хэлний багшийг орон нутагт ажиллуулах, сурагчдын хэлний чадварыг олон улсын түвшинд хүргэх, багш нарын мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны эхлэл тавигдсанаараа онцлогтой.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
771
Сүүлийн 7 хоног:
4803
Сүүлийн сар:
21054
Нийт:
52113
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР