Sun Logo
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Энэхүү уулзалт нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, мөн 2026 онд салбарын яамдаас баримтлан хэрэгжүүлэх бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилготой юм. 

   Цахим уулзалт нийт дөрвөн өдрийн турш үргэлжилж, хуваарийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 15 яамны сайд нар болон холбогдох албаны төлөөлөгчид оролцон салбар тус бүрийн бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэлээ. 

 

    Уулзалтад аймгийн Засаг дарга Е.Зангар холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт өдөр бүр идэвхтэй оролцож, аймгийн байгууллагуудаас дэвшүүлсэн санал, хүсэлтийг холбогдох яамд, агентлагийн төлөөлөлд уламжилж, санал солилцон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
992
Сүүлийн 7 хоног:
6086
Сүүлийн сар:
20095
Нийт:
32448
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР