Sun Logo
“СОД-ЭРДЭМ” ЕБС-ИЙН 1–3 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД “ШҮДЭЭ ЗӨВ УГААЖ ХЭВШИЦГЭЭЕ” АЯНД НЭГДЭЖ БАЙНА
“СОД-ЭРДЭМ” ЕБС-ИЙН 1–3 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД “ШҮДЭЭ ЗӨВ УГААЖ ХЭВШИЦГЭЭЕ” АЯНД НЭГДЭЖ БАЙНА

📣Аймгийн Засаг даргын санаачилгаар Эрүүл шүд хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, зөв дадлыг багаас нь төлөвшүүлэх зорилготой “Шүдээ зөв угааж хэвшицгээе” аяныг “Эрдмийн далай”, “Сод-Эрдэм”, “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн 1–3 дугаар ангийн сурагчдын дунд үе шаттайгаар зохион байгуулж байна. Аяныг Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй шүдний хувийн эмнэлгүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

🔰Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа “Сод-Эрдэм” ЕБС-д ажиллаж, аяны хэрэгжилтийн явц, сурагчдын оролцоо, сургалтын зохион байгуулалттай танилцлаа. 

👧🧒Тус сургуулийн 1–3 дугаар ангийн сурагчид 24/3 буюу өдөрт 3 удаа, 3 минутын турш шүдээ угаах дадлыг хэвшүүлэх зорилготой уг аянд нэг сарын хугацаанд идэвхтэй оролцож байна. Аяны хүрээнд сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн эмч нар дараах чиглэлээр сургалт, мэдээлэл өгч ажиллав. 

➡️Үүнд: 

🦷Шүд, амны хөндийн эрүүл мэндийн суурь мэдлэг олгох 

🦷Шүдний өнгөр тодорхойлох түрхлэг түрхэх арга 

🦷Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэдтэйгээ хамтран зөв шүд угаах аргыг нэг бүрчлэн зааж сургах, үр дүнг тооцон хяналт тавих 

🔰Энэхүү ажлын үр дүнд хүүхдүүд шүдээ зөв угаах дадлыг эзэмшиж, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж байгааг эцэг эхчүүд онцолж байв. 

🔰Мөн аяны үеэр Хөвсгөл аймгийн Шүдний мэргэжилтний холбооноос сургуулийн эмч нарт шүдний үзлэгийн багц хэрэглэгдэхүүн, сургалтын материал, шүдний эмч нарт нэг удаагийн үзлэгийн багаж, үзлэгийн хэрэгслүүдийг гардуулан өглөө. 

🔰Аяны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг даргын нөөц сангаас 10.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

 

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1546
Сүүлийн 7 хоног:
5776
Сүүлийн сар:
27872
Нийт:
41296
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР