
Догшин сүлд -2026 классик пауэрлифтингийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16–17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Тус тэмцээнд 20 байгууллагын 100 гаруй тамирчин 15 жинд 180 багц медалийн төлөө хүч тамир, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Багийн нийлбэр дүнгээр: Тэргүүн байр – М.Мөнхболд ахлагчтай Жаргалант сумын баг Дэд байр – У.Батбаяр ахлагчтай Уурхайчин спорт хороо Гутгаар байр – Т.Баярсайхан ахлагчтай 016-р нэгтгэл анги тус тус шалгарлаа.



Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Дасгалжуулагч : Д.Батсүх
Холбоо барих утас: 88877708
Цахим шуудан:batsukh98116970@gmail.com



