
2026 оны анхны нэгдсэн шуурхай өнөөдөр боллоо. Шуурхайд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо. Нийт 42 байгууллагаас 34 нь оролцож, ирц 80.9% хувьтай байв. Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 17 үүрэг чиглэл өглөө. Аймгийн Засаг даргын зөвлөх, ЗДТГ-ын дарга болон бодлогын хэлтсийн дарга нараас:
- 2026 оны 01 дүгээр сарын 09-ний дотор сул ажлын байрны захиалгаа ХНУМТЦС-д оруулж дуусгах.
- Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгуулах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны дотор ирүүлэх.
- Агентлаг, байгууллагуудын дарга нар нэгдсэн шуурхайд өөрийн биеэр ирж оролцох. (Ирцийн мэдээллийг сар бүр танилцуулах).
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулах цахим уулзалтад холбогдох албан тушаалтнууд бүрэн оролцох.
- Байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах саналыг 01 дүгээр сарын 06-ны дотор ирүүлэх.
- Аймгийн Засаг даргын зөвлөлийн II хуралдаанаар хэлэлцэх 8 асуудлын материалыг 01 дүгээр сарын 07-ны дотор ирүүлэх. - Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхийг тус тус анхаарууллаа. Өмнөх (2025.12.22) шуурхайн 12 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 77%-ийн гүйцэтгэлтэй.






