
Зэрэг сум
Хуудсанд хандсан нийт тоо : 1
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Улаанбаатар хотоос 1389 км, аймгийн төвөөс 141 км зайтай оршдог. Мөст, Манхан, Дарви, Чандмань сумуудтай хиллэдэг. Өмнө талаараа Баатархайрхан, хойд талаараа Бумбатхайрхан уулаар хүрээлэгдсэн бөгөөд Баатархайрханы ноён оргил болох Цаст хайрхан нь далайн төвшнөөс дээш 4010 м, Бумбат хайрханы нуруу 3464 м өндөрт өргөгдсөн байдаг. Анх 1670-аад оны үед Зүүн гарын Галдан Бошгот хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн тооны шилдэг албат өрхийг татан улсынхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгалзуулан суулгажээ. Тийнхүү Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “Захчин” гэж нэрлэснээр, Захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн байна. “Захчин” хэмээх нэр нь утгын хувьд тэдний гүйцэтгэж байсан алба үүргийг илтгэдэг. Тэд нутгийн зах хязгаарт сууж байсан бөгөөд тэрхүү зах хязгаарыг тэмдэглэсэн “зах” гэдэг үгийн үндсэнд ажил мэргэжлийг заадаг “чин” дагавар залгаж “Захчин” нэр үүссэн байна. Уламжлалт ахуй соёл заншлаараа Монгол улсын хэмжээнд нэн өвөрмөц тооцогдох “Захчин” хэмээх ястан Зэрэг суманд аж төрөн амьдарч байна. Дөрвөн Ойрадын түүхэнд Зэрэг-Алтантээл нутгийн түүх чухал байр эзэлдэг. Энэ нутаг нь үржил шимт хөрстэй, ард түмэн нь ажилсаг, хөдөлмөрч уламжлалтай гэдгээрээ онцлог юм.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ИЛ ТОД БАЙДАЛ
ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү