
Зэрэг сумын соёлын төв
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Тус сумын Соёлын төв нь анх 1938 онд Соёлын улаан гэр нэртэйгээр байгуулагдан анхны даргаар нь Ширбазарын Тая гэдэг хүн ажиллаж байжээ.
1940-1950 он хүртэл намын үүрийн орлогч дарга нар улаан булангийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.1956 онд Улаан гэр нь “Клуб” болон өргөжиж олон авьяаслаг хүмүүс удирдан иржээ.Энэ хугацаанд мал аж ахуйн багт концерт тоглож, ард иргэдэд соёл урлагаар үйлчилж байсан байна.Түүнчлэн 1988 оноос эхлэн дуу бүжиг, морин хуур зэрэг төрөл бүрийн дугуйлан хичээллэж, ард иргэдийн урлагт хандах хандлагыг өөрчилж нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж байлаа.Мөн 8 хүний бүрэлдэхүүнтэй “Тээлийн уянга” хамтлагийг байгуулж, тус хамтлаг нь аймаг, сум, бүсийн урлагийн наадамд амжилттай оролцож улмаар “Ардын театр” болох эрхийн бичгээр шагнагдаж байсан нь Захчин зон олон минь дундаршгүй их авьяастайн илрэл юм.
Соёлын төв нь урлагийн арвин сантайгаас гадна олон арван алдартай уран бүтээлчид энэ байгууллагаас төрөн гарчээ.Тухайлбал:Уран сайханч Ганган Пүрвээ, шарга морьт Банзай, алдарт бийч Могсоо, баруун Монголын нэрт морин хуурч Тогосоо Шараа, Дагмид түүнчлэн МУГЖ Т.Дарьжав, эстрадын нэрт дуучин агсан Т.Баяраа, Г.Хашхүү, Цэрэнноров, хөгжмийн зохиолч МУУГЗ Н.Цолмон, “Морин хуур-2017” наадмын Гранпри шагналт МУСТА Б.Хүрэлбаатар нарын урлагийн алдартнууд энэ л тайзнаас ажлын гараагаа эхэлсэн түүхтэй.
1997 оноос “Соёлын төв” нэртэйгээр өргөжин үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Захчин түмнийхээ уламжлалт ёс заншил, өв соёлыг тээн түгээн дэлгэрүүлсэн “Соёл мэдээлэл-Хөгжлийн төв” болох зорилт тавин, Соёлын төвийн даргаар Д.Зоригтбал, хөгжмийн багшаар А.Түвшинбаяр, бүжгийн багшаар О.Долгормаа, номын санчаар Х.Чанцалдулам, үйлчлэгч Ц.Улам-Өрнөх нар тус тус ажиллаж байна.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү