Бидний тухай
Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн байгууллагын үндсэн суурь нь 1942 онд Жавхлант шарга” аймгийн мал эмнэлгийн хороо нэртэй тавигджээ. Аймгийн мал эмнэлгийн хороо энэ үед нэг өрөө модон байшинтай, газ-пикоз пулу машин нэгтэй байв. Тэр үед бага эмч, дарга 1, аптекийн эрхлэгч бага эмч нэг, санитарч нэг, ЗХУ-ын Чита мужаас уригдаж ирсэн Урачаев гэдэг бага эмчтэй, хөдөө сумдад тус бүр бага эмч буюу санитарч нэгтэй 15 салбар бүгд 19 орон тоотой ажиллаж байв.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор шинээр аймгийн Мал эмнэлгийн газар байгуулагдан бие даан ажиллаж эхэлсэн. Аймгийн мал эмнэлгийн газрын дарга, Захиргаа, санхүүгийн албанд албаны дарга, нягтлан бодогч, архив, бичиг хэрэг, нярав, автомашины жолооч 2, манаач 3, Мал, амьтны эрүүл мэндийн албанд гоц халдварт өвчин хариуцсан албаны дарга, мал эмнэлгийн улсын ахлах байцаагч, өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл, хяналт–үнэлгээ хариуцсан эмч, зооноз, халдварт өвчин, тандалт хариуцсан эмч, шимэгчтэх, халдваргүй өвчин, эм биобэлдмэл хариуцсан эмч, МЭ-ийн Лабораторид эрхлэгч–нян судлаач эмч, ийлдэс судлалын шинжээч эмч, ариун цэвэр магадлан шинжилгээний эмч, лаборант, сумын МЭТасгийн улсын байцаагч эмч 13, тархвар зүйч эмч 13 бүгд 26 мэргэжилтэн босоо удирдлагын тогтолцоонд Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах хуулийг удирдлага болгон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны хориг саадыг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж төрөөс мал эмнэлгийн талаар үзүүлж буй ажил, үйлчилгээг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.