
Сэргэлэн сумын ИТХ-ын танилцуулга
Хуудсанд хандсан нийт тоо : 44
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2026-02-04
2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА
Нийтэлсэн:Сэргэлэн сумын ИТХ

2026-01-22
СУМЫН ХЭМЖЭЭНД СУДАЛГАА-2026 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн:Сэргэлэн сумын ИТХ

2026-01-09
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛСАН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СУРГАЛТ, АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн:Сэргэлэн сумын ИТХ

2026-01-09
СЭРГЭЛЭН СУМЫН ИТХ-ЫН 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Нийтэлсэн:Сэргэлэн сумын ИТХ
Бидний тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын Нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ-ын анхны сонгууль 1992 онд явагдаж сумын ИТХ-д 20 төлөөлөгч сонгогдсон. Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар С.Рэнцэн, Нарийн бичгийн дарга Ц.Нямсүрэн, тэргүүлэгчдэд Н.Даваажанцан, Б.Гэрэлмаа, Г.Даваадорж нарын 5 хүнийг сонгожээ.
1996 оны 10 дугаар сард явагдсан сумын 2 дахь удаагийн сонгуулиар сумын ИТХ-д 20 төлөөлөгч сонгогдож сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Н.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Б.Дандар, тэргүүлэгчдэд Д.Наранцэцэг, Ж.Дүгэрсүрэн, Л.Баасанцэрэн, Г.Жагдагсүрэн, П.Должин нарын 7 хүнийг сонгожээ.
2000 онд явагдсан сумын 3 дахь удаагийн сонгуулиар сумын ИТХ-д 20 төлөөлөгч сонгогдон сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар 2000-2003 онуудад Л.Баасанцэрэн, 2003-2004 онд С.Төмөрхүү, хурлын нарийн бичгийн даргаар Ж.Шинэбаатар, хурлын ажилтнаар Д.Алтангэрэл, тэргүүлэгчдэд Г.Ганбаатар, С.Рэнцэн, Г.Даваадорж, Д.Алтангэрэл, Ж.Түгээмэл нар сонгогдсон.
2004 онд явагдсан сумын орон нутгийн 4 дэх удаагийн сонгуулиар сумын ИТХ-д 20 төлөөлөгч сонгогдсоны 10 нь МАН, 10 нь Эх-Орон ардчилал Эвсэлээс сонгогдож сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Д.Алтангэрэл, нарийн бичгийн даргаар Д.Төмөр нь өөр ажилд шилжин ажиллах болсон тул С.Оюунсүрэн сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар 2005 оноос одоог хүртэл ажиллаж байна.
2007 онд ИТХ-ын тэргүүлэгчдээр Ц.Нямсүрэн, С.Рэнцэн, Г.Думаа нарыг нэмж тэргүүлэгч Л.Баасанцэрэнг өөрчлөн сумын ИТХ өөрийн үйл ажиллагааны үндсэн дүрмийг боловсруулан баталж мөрдөж байна.
Энэ журмаар ИТХ-ын болон тэргүүлэгчдийн хуралдааны үед баримтлах дэг төлөөлөгчдийн ажлын хэсгүүд нам эвслийн бүлгийн ажиллах чиглэл ТББ, шашны байгууллагатай харьцах зэрэг хурлын дотоод асуудлыг зохицуулдаг юм.
Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дэргэд ЦАУЗБ сумын комисс, ГХУСАЗЗ, Орон нутгийн өмчийн алба, МУНХ-ын салбар, БОХОНХ-ын олон салбар зөвлөл ажилдаг.
Сумын ИТХ-ын 4 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баримтлан ажиллах үйл ажиллагааны хөтөлбөр, сумын хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг мөрдөж ажиллаж байна.
Сумын ИТХ 2005-2008 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн гол зорилт нь МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус өөрийн нутаг дэвсгэрийн нэгжид хэрэгжүүлэн иргэн бүрт хүрч, нийгмийн үйлчилгээний чанар стандартыг мөрдөх, хүртээмжийг сайжруулах, иргэний эрх, эрх чөлөөг ханган хүний хөгжлийг бүх талаар дэмжин байгалийн баялаг ашигт малтмалын нөөцөд тулгуулсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хүнсний болон орчны аюулгүй, эрүүл орчин бүрдүүлэх боломжийг өргөтгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах замаар айл бүрийн амьжилгааны түвшинийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, нийгмийн дэг журмыг хангах ажилд хурал, захиргаа хууль хяналтын байгууллагын хүчийг нэгтгэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллах явдал болно.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар 2008 онд 15 төлөөлөгч сонгогдог
Андугаар хуралдааныг сумын хуралд 5 дахь удаагаа сонгогдож буй ахмад төлөөлөгч Я.Загдхорлоо даргалж ажиллаж байсан юм.
Тус хуралдаанаар 1 дүгээр тойргоос сонгогдсон малын их эмчийн мэргэжилтэй МАХН -ын гишүүн Г.Даваадоржыг хурлын даргаар, тэргүүлэгчдээр Я.Загдхорлоо МАХН, Д.Алтангэрэл АН, Ж.Батсайхан АН, Л.Энхбаяр АН нарын 5 хүнийг сонгосон байна.
Мөн намын бүлгийн дарга нараар МАХН Я.Загдхоролыг, АН Д.Алтангэрэлийг сонгожээ.
2008 онд сонгогдсон хурал Сэргэлэн сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх талаар ИТХ-с 2009-2012 онд баримтлах бодлого боловсруулан баталж хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ сумын хилийн цэсийг баталгаажуулах багуудын хилийн цэс тогтоох, отор хадлангийн бүс нутгийн хилийг тогтоож орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэр мөрдүүлж ажиллаж байна. Тус сумын ИТХ-ын даргаар Г.Ганхүү, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнээр Г.Дэлгэрсүрэн тус тус ажиллаж байна.
Холбоо барих
99208676
Төв аймаг Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4-р баг Нутгийн удирдлагын ордон
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
1
Баталсан тогтоол
1
Баталсан тогтоол
1
Баталсан тогтоол
1
Баталсан тогтоол
1
Баталсан тогтоол
1
Баталсан тогтоол
1
Баталсан тогтоол
Ажлын алба

Ганбаатар Ганхүү
Сэргэлэн сумын ИТХ-ын дарга

Сангирагчаа Оюунсүрэн
Сэргэлэн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

Ганбаатар Дэлгэрсүрэн
Сэргэлэн сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү