
Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас мэргэжил арга зүйгээр хангагдан Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын алба, Хэмжил зүйн лаборатори, Стандартын салбар сан, Сорилтын лаборатори. Сорьцын хяналт, Хэмжил зүйн хяналт шалгалт гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж төрийн үйлчилгээг явуулж байна.
Тус хэлтэс нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль", "Хэмжил зүйн тухай хууль", "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль" болон холбогдох бусад хууль тогтоомж түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг.
Манай хамт олон төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чанартайгаар аймаг орон нутгийн хөгжлийн стратеги чиг хандлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорилтын лаборатори, сорьцын хяналт, хэмжил зүйн хяналт шалгалт зэрэг үйл ажиллагаагаар үйлчилж, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллаж байна.
Та манай цахим хуудаснаас Баян-Өлгий аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэс, түүний эрхэм зорилго, зорилт, эрх зүйн зохицуулалт болон тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаарх бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
4
Баталсан журам
1
Баталсан журам
Албан хаагчдын мэдээлэл
Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
1
Захиргаа, санхүү
Хэмжих хэрэгсэл
Бүтээгдэхүүн баталгаажуулалт
Сорилтын лаборатори
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү
