
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
2025-12-17
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭЛЧ НАРЫГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТАЙЛАН
Нийтэлсэн:Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар
2025-12-17
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн
Нийтэлсэн:Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар
2025-12-17
Эрхэм зорилго
Нийтэлсэн:Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар
2025-12-17
Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
Нийтэлсэн:Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар
Бидний тухай
"1.Тэргүүлэх чиглэл:
- Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хүний эрхэд суурилсан хандлага, өсвөр үе, залуучуудын үзэл бодол болон гэр бүлийн хөгжлийн хэрэгцээнд нийцүүлж сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ажлыг орон нутгийн түвшинд зохион байгуулах;
- Байгууллагын удирдлагын арга барил, манлайллаар тэргүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёлыг эрхэмлэн төлөвшүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
- Төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, судалгаа, мэдээллээр хангах, хяналт тавих, мэдээллийн удирдлагыг хэрэгжүүлэх;
- Гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан бүх шатны үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, нийгмийн хөгжлийн үйлчилгээг хэрэгцээнд тулгуурлан тодорхойлох, уялдаа холбоог бэхжүүлэх;
- Гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд төр, олон нийт, иргэний нийгэм, олон улсын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхэд, залуучуудын оролцоог өргөжүүлэх;
- Байгууллагын удирдлагын үр ашигтай арга барилыг нэвтрүүлэх, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хэрэгжүүлэх, төлөвлөх, байгууллагын соёлыг төлөвшүүлж, ил тод байдлыг ханган ажиллах.
2.Эрхэм зорилго:
Tогтвортой аз жаргалтай, ирээдүйд итгэлтэй гэр бүл, хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалахад оршино.
3.Үйл ажиллагаанд баримтлах зарчим:
- Дэвшилтэт уламжлал, соёл, ёс заншил болон орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг зохистой уялдуулах;
- Гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжиж, хүний эрхийг нэн тэргүүнд эрхэмлэн дээдлэх;
- Хүний хөгжлийн үе шатан дахь нас, хүйс, сэтгэхүйн онцлог, ялгаатай байдалд мэдрэмжтэй хандан, хөгжлийн түүчээ нь болох;
- Холбогдох бодлого, шийдвэр, төлөвлөлт, төсвийн хуваарилалтад бүх талуудын бодит оролцоог хангах;
- Үйл ажиллагаа нээлттэй, ил тод, удирдах арга барил шудрага, шинийг санаачлагч, өөрчлөлтийг манлайлагч, инновацийг нэвтрүүлэгч байх;
- Бие даасан, хөгжил дэвшлийг эрхэмлэгч, мэргэжлийн, чадварлаг, нэгдмэл зорилготой баг болон бүрдэх зэрэг болно."
Холбоо барих
7052-273
Монгол улс, Дорноговь аймаг Сайншанд сум, 3 дугаар баг "Хүүхдийн ордон"
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү