
Товч танилцуулга
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллага (ЮНЕСКО)-ын 2004 онд ДӨ-ОХСДГ-ын соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдлыг хүлээн зөвшөөрч түүнийг нийт хүн төрөлхтний тусын тулд хадгалж хамгаалан, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх шаардлагатай гэж үзэн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн. Монгол улсын Засгийн газрын 2006 оны 5-р сарын 31-ны өдрийн 123 тоот тогтоолоор ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын хилийн 63 цэгийн газар зүйн байршлыг тогтоож, Дэлхийн өвийн хороогоор баталгаажуулсан. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 сарын 9 ны өдрийн 147-р тогтоолоор ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааг байгуулав. ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа нь уг дурсгалт газрын хилийн зааг дотор оршиж буй байгалийн болон соёлын биет, биет бус өвийг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллага (ЮНЕСКО)-ын Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенцийн шаардлагын дагуу хадгалах, хамгаалах, шинжлэн судлах, сэргээн амилуулах, сурталчлан түгээх, зүй зохистой ашиглан орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн соёлын үйлчилгээний мэргэжлийн байгууллага юм.
Холбоо барих
91919791
Өвөрхангай аймаг Хархорин сум Ганган Орхон баг Спорт ордон 3 давхар
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү