.webp)
Ховд аймгийн Мянгад сум
Хуудсанд хандсан нийт тоо : 41
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Монгол Улсын Засгийн газрын 1924 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар баталсан Ховдын харъяат газар нутгийн захиргааны дүрмийг үндэслэн Мянгадын дайчин гүний хошууг 1924 оны 10 дугаар сард Хөхий уулын хошуу хэмээн газар усны нэрээр нэрлэн албан ёсоор байгуулжээ. Хошууны даргаар урьд хошуу ноён асан харц ард гаралтай Санжжав гүнийг сонгон хошууны захиргааг Цагаанбулангийн “Лайжин” хэмээх газар төвлөрүүлжээ. 1940 оны 04 дүгээр сард одоогийн байгаа “Хар үзүүрт” нүүлгэн шилжүүлж суурьшин 1955 онд Баянхошуу гэж нэрлэсэн. БНМАУ-ын Засгийн газраас Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөн, хошуудыг татан буулгаж сумдыг байгуулах талаар авсан арга хэмжээний дагуу 1931 онд Чандмань уулын аймгийг Ховд, Дөрвөд хоёр аймаг болгож, Мянгадын Чандмань, Дэлгэрхаан хоёр сумыг нэгтгэж Мянгад сум гэж нэрлэжээ. Тус сум нь Ховд аймгийн нутгийн хойд захад өмнө, баруун өмнө талаараа Буянт, Ховд, Эрдэнэбүрэн сумтай, хойт талаараа Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумтай, Зүүн талаараа Дөргөн сумтай тус тус хиллэн аймгийнхаа төвөөс 43км, Улаанбаатар хотоос 1470км, Увс аймгаас 210км, Баян-өлгий аймгаас 250 километрт Монгол алтайн уулархаг мужийн салбар далайн түвшнээс 3360 метр өндөрт өргөгдсөн үзэсгэлэнт Алтан хөхий уулын өвөрт, Халзан бүргэдтэй, Улаан, Цагаан үнээт, Чаргат, Сундуйлын уулс түүний салбар аараг толгод, тал хөндий болон Ховд голын сав дагуух нутаг нугын үржил шимт хөрс бүхий шил, говь, гол хосолсон 325.5 мянган га нутагтайгаас ХАА-н эдэлбэр 321.0 мянга, үүнээс малын бэлчээр 312.6 мянган га усны сан бүхий газар 664 га улсын тусгай хамгаалалттай газар 5412 га нутагтайн дээр цэнгэг уст Ховд гол Могойн ба Цагаан бургасны гол, Хар-ус, Зээрэн, Хаг, Бүрд, Ногоон нуур зэрэг нууруудаас гадна 30 гаруй булаг шанд цөөрөмтэй учир сумын нутаг бэлчээрийн ихэнх нь байгалийн задгай усаар хангагддаг юм.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
ИЛ ТОД БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЛИЙН БАЙНГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТАНД ТУСЛАХ ЛИНКҮҮД
ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8
Баталсан журам
1
Баталсан Хууль
Албан хаагчдын мэдээлэл
Ховд аймгийн Мянгад сум
1
Засаг даргын Тамгын газар
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү