Sun Logo
Бидний тухай
Танилцуулга Манай сургууль нь нийт 41 багш, ажилтантай. Үндсэн багш 19, ажилтан албан хаагчид-22, мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан. 2025-2026 оны хичээлийн жилд өдрөөр 193, дүйцсэн хөтөлбөрөөр 5 нийт 198 суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг 4 мэргэжлийн хөгжлийн бүлэг дээр тулгуурлан зохион байгуулж байна. 100 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ дотуур байртай болсон. Дотуур байранд 45 өрхийн 68 сурагч суралцаж амьдардаг. Хичээлийн байр-1, спорт заал, номын сан, хоол үйлдвэрлэлийн байр байгууламжуудтай. Цэвэр усны шугаманд холбогдсон. Мөн ариун цэврийн байгууламж ашиглалтад орсноор багш, ажилтан, суралцагчид тав тухтай орчинд сурч хөгжих, ажиллах таатай орчин нөхцөл бүрдсэн. Сургуулийн эрхэм зорилго: Суралцагч, багш, эцэг эхийн гурвалсан холбоог бэхжүүлж "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ-БҮГДЭД НЭЭЛТТЭЙ" сургууль байж, чадварлаг багш, чанартай сургалт, зөв төлөвшилтэй суралцагчийг хөгжүүлэн сургалтын таатай орчинг бүрдүүлж, тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх. Алсын хараа: Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэсэн эх оронч, бүтээлч, өрсөлдөх өндөр чадвартай "Зөв монгол хүүхэд"-ийг төлөвшүүлэх Сургуулийн зорилго: Эрүүл чийрэг бие бялдартай, эерэг хандлага, зөв дадалтай амжилтаа ахиулсан хамт олон болох.
Холбоо барих
89497227
Ховд аймгийн Дуут сумын ерөнхий боловсролын сургууль
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1969
Сүүлийн 7 хоног:
4442
Сүүлийн сар:
5821
Нийт:
17426
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР