Sun Logo
Боловсролын салбарт 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ
Боловсролын салбарт 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

 

 

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1,330.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлагдав. Төсвийн урсгал зардлыг бууруулсан эх үүсвэрээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар нэмж тусгалаа.

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

  • Сургууль - 79 /39,670 хүүхдийн суудал/

  • Цэцэрлэг - 60 /9435 хүүхдийн ор/

  • Цогцолбор 6 /1680 хүүхдийн хүчин чадал/

  • Дотуур байр - 16

  • Спорт заал - 9

  • Их, дээд сургуулийн барилга - 4

  • Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага - 4

  • Бусад – 4 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төсөвлөөд байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
128
Сүүлийн 7 хоног:
593
Сүүлийн сар:
1221
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР