Sun Logo
Чандмань сумын удирдлагууд малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна
Чандмань сумын удирдлагууд малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

Чандмань сумын Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй удирдлагууд сумын хөдөө багийн малчин өрхүүдээр ажиллан, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцаж байна. Энэ хүрээнд малчдын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, малын тарга тэвээрэг, худаг усан хангамж, өвөлжөө хаваржааны бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, холбогдох санал хүсэлтийг нь авч байна. Мөн цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, дэмжлэгийн талаар мэдээлэл өгч, малчдад зөвлөгөө хүргүүлэн ажиллаж байна. Мөн багийн эмч нар малчин өрхүүдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө. Сумын удирдлагуудын зүгээс малчдын өвөлжилтийг өнтэй давахын зэрэгцээ эрүүл мэндийг нь хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаашид тогтмол зохион байгуулахаа илэрхийллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1116
Сүүлийн 7 хоног:
5453
Сүүлийн сар:
25604
Нийт:
44211
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР