Sun Logo
ҮЛ ХӨДЛӨХИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ 24 ЦАГИЙН ДОТОР АВАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ
ҮЛ ХӨДЛӨХИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ 24 ЦАГИЙН ДОТОР АВАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ

Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэд, олон нийтэд чирэгдэлгүй, хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. Энэ удаад:

 

 

  • ЭХЭУБ-ийн тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шинээр олгох, гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлэх, өөрчлөлт оруулах болон бусад төрлийн бүртгэлийг 3-15 хоногийн дотор гүйцэтгэхээр зохицуулсан байдаг. 

     

  • Хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх үүднээс бүртгэгч нь ажлын ачааллаас хамааруулан 24 цагийн дотор дээрх үйлчилгээг гүйцэтгэж байх чиглэлийг нийт албан хаагчдад хүргүүлээд байна. 

     

  • Тус ажлын үр дүнд албан хаагч болон үйлчлүүлэгчийн хооронд үл ойлголцол гарах, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж, төрийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэх юм. 

     

  • Харин иргэн таны бүрдүүлсэн баримт материал бүрэн, үнэн зөв байх ёстой бөгөөд хууль, журам зөрчөөгүй байх шаардлагатайг анхаараарай.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
44
Сүүлийн 7 хоног:
196
Сүүлийн сар:
391
Нийт:
1008
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР