Sun Logo
“А” ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДСЭН ГАЗРУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
“А” ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДСЭН ГАЗРУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталснаар өндөрлөлөө. Энэ үеэр өнгөрсөн 2025 оны зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, “А” үнэлгээтэй дүгнэгдсэн Баянхонгор, Увс, Өмнөговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газруудад “Батламж” гардуулсан юм. Онцгой байдлын байгууллагаас 2026 онд “Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх”, “Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, сахилга хариуцлага, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлнэ” гэсэн хоёр зорилтыг дэвшүүлээд байна. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, дэвшүүлсэн зорилт, бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд шинэ санаа, шинэлэг инновацыг нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгоод, ажлын амжилт хүслээ.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
662
Сүүлийн 7 хоног:
4917
Сүүлийн сар:
27793
Нийт:
41299
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР