Өнгөрсөн сард Хэрэглэгчийн мэдээллийн 115 төвд 193 иргэн хандсан байна
2025-08-06

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард нийт 193 иргэн хандсанаас 115 утсанд 154, чатботод 27, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 12 гомдол мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 180 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 2 иргэний гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бол 11 иргэний 5.020.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа.
Ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх нь худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо, банк санхүүгийн салбартай холбоотой асуудал байна.
Холбоотой мэдээ