

2025 оны 04 дүгээр сарын 30-ны лхагва гарагт Бэрх хот дахь"МОНГОЛЫН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙ, СУРГАЛТ СУДАЛГАА, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ТӨВ"-д Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд бичил
уурхай, нөхөрлөлүүдийн төлөөллүүдтэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэг зөвлөгөөнд Батноров, Баян-Адарга, Норовлин, Хэрлэн, Дархан сумд, Бэрх хотод үйл ажиллагаа эрхэлж буй бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд, сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагчид, аймгийн бичил уурхайн нэгдсэн холбоо, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байна. Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөн нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй нөхөрлөлүүдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг танилцуулах, бичил уурхайн үйл ажиллагаанд тулгарч буй асуудлууд, цаашид авах арга хэмжээний шийдлийг тодорхойлох зорилготой. Дараах асуудлын хүрээнд: -Бичил уурхайн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй, хариуцлагатай зохион байгуулах болон ХАБЭА-н дүрэм журмыг мөрдөж осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аливаа эрсдэлээс хамгаалагдсан бичил уурхайг төлөвшүүлэх -Газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах, эвдэрсэн газрыг мэдээллийн санд бүртгүүлэх, нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөн гүйцэтгүүлэх - Бичил уурхайн нөхөрлөлүүдэд тулгамдсан асуудлын гарц шийдлийг олж зөвшилцөх, харилцан ойлголцохоор уулзалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Бэрх Захирагчийн Ажлын Алба



