МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудад хүндэтгэл үзүүлж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч асан хошууч генерал Хожгорын Лхагвасүрэн “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдвээр лекц тавьж нийт 300 гаруй төрийн албан хаагчид оролцлоо. 🇲🇳Арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, Аймгийн Засаг дарга О.Батжаргал, Ардын Их Хурлын депутат Б.Нямдорж, Ц.Дэмид нар оролцож, үндсэн хууль батлалцсан үйл явц, оруулсан санал, өөрсдийн түүхийг хуваалцлаа.








Холбоотой мэдээ




