
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан Худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид төлөвлөгөөт удирдамжийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, баримт бичгийн шаардлагын хэрэгжилт, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний биелэлт болоод ажилтан, алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг шалгаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчилд газар дээр нь болон байцаагчийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд арилгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Ингэснээр үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, байгууллагын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ




