Sun Logo
ГЕГ: Озон задалдаг бодис болон орлуулах бодис импортлогч иргэд, ААН-үүд тусгай зөвшөөрөл болон квотын бүртгэлд хамрагдах үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо
ГЕГ: Озон задалдаг бодис болон орлуулах бодис импортлогч иргэд, ААН-үүд тусгай зөвшөөрөл болон квотын бүртгэлд хамрагдах үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Oзон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл”-ийг хүсэх, квотын бүртгэлд хамрагдах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж уг системийг ашиглах чадвар олгох сургалтыг өнөөдөр Гаалийн ерөнхий газар зохион байгууллаа. 

 

🔷 Уг сургалтад озон задалдаг бодис болон орлуулах бодис, галын унтраагуур импортлогчид, тусгай зөвшөөрөл хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчид, барилгын дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэгчид, Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд мэргэжлийн холбоо, гаалийн холбогдох газар, хэлтсийн гаалийн улсын байцаагч, сургагч багш нараас бүрдсэн нийт 90 оролцогч хамрагдаж байна. 

 

🔷 “Oзон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл”-ийг хүсэх, квотын бүртгэлд хамрагдах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм. 

 

Тухайлбал, 

✅ Ажлын 10 хоног шаарддаг байсан зөвшөөрөл авах хугацаа 24-48 цагийн дотор шийдвэрлэгдэнэ 

✅ Квот (тоо хэмжээ), зөвшөөрлийн хүсэлт бүртгүүлэх процесс илүү тодорхой болно ✅ Зөвшөөрлийн материалыг цахим систем автоматаар шалгаж хянах тул алдаа, маргаан, гомдол багасна 

✅ Оролцогч талуудын хяналтыг нэмэгдүүлж, ил тод, шударга байх зарчим бүрэн хангагдана 

✅ Иргэд, ААН-үүдийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ажиллах боломжийг олгоно 

 

🔷 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Озоны үндэсний албаны захирал Проф.Ц.Адъяасүрэн, Гаалийн зуучлалын мэргэшсэн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Цолмон, ОҮА-ны Ахлах мэргэжилтэн, HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн нар сургалтын нээлтийн үгийг хэлж, танилцуулга хийлээ. Монгол улс “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол”-оор хүлээсэн үүргээ биелүүлэхэд оролцогч бүрийн хамтын ажиллагаа, мэдлэг, ур чадвар чухал үүрэгтэй болохыг онцлон дурдлаа. Монгол Улсад Сургалтыг “Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгууллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1449
Сүүлийн 7 хоног:
5679
Сүүлийн сар:
27775
Нийт:
41199
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР