Sun Logo
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН “АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦ” СУУРИЛАГДЛАА.
БАЯН-ӨЛГИЙ  АЙМАГТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН “АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦ” СУУРИЛАГДЛАА.

“АГААРЫН ЧАНАРЫН АВТОМАТ СТАНЦ” СУУРИЛУУЛАХ ТӨСЛИЙН АЖЛЫГ 2025.06.10---2025.06.14-НИЙ ХООРОНД ХЭРЭГЖҮҮЛЖ БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ БҮРЭН СУУРИЛУУЛЖ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СУРГАЖ ДАДЛАГАЖУУЛЛАА. Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамд, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх хүрээнд БНСУ-ын нийт 8,9 сая долларын хөрөнгө оруулалтаар “Монгол улсад агаарын чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох” төслийг хэрэгжүүлж 21 аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд Мэдээллийн технологид суурилсан “Агаарын чанарын автомат станц”-тай болгох ажлыг эхлүүллээ. Баян-Өлгий аймаг нь Агаарын чанарын автомат станц суурилуулж байгаа 8 дахь аймаг буюу хоёрдугаар шатны эхний аймаг болж байгаа бөгөөд тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоос, тоосонцорыг 24 цаг, 365 хоног тасралтгүй хэмжих боломжтой болсон. Манай аймагт нийт 6 үзүүлэлтийн 4 төрлийн үзүүлэлтийг үзэж эхлэв. Өнгөрсөн хугацаанд 8:00, 13:00, 20:00 цагуудад 20 минутаар механик байдлаар сорьц авч нойтон химийн аргаар шинжилгээ хийн төв суурин газруудын агаарын чанарыг тодорхойлдог байсан бол “Агаарын чанарын автомат станц” суурилагдсанаар өнөөдрөөс эхлэн цаг тутам болон таван минут тутмын бодит утгыг тооцоолох боломжтой болж технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж эхэллээ.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
47
Сүүлийн 7 хоног:
527
Сүүлийн сар:
1311
Нийт:
1957
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР