Sun Logo
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ

⚖️ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/00153 дугаар шийдвэрээр тэтгэлэг төлөгч Б.М-аас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Л.Д-д олгохоор шийдвэрлэсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.М нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 02 жил 05 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. 

 

Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.М-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харъяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн. 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20630 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.М нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 15 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 40 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав. 

 

Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу. 

#БТБГ 

#Зөрчил, #ЗШША 

#шийдвэргүйцэтгэхажиллагаа

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
26
Сүүлийн 7 хоног:
287
Сүүлийн сар:
908
Нийт:
1571
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР