Sun Logo
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2025 оны “Шилдэг төрийн байгууллага”-аар Түмэцогт сумын хүүхдийн цэцэрлэг шалгарлаа
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2025 оны “Шилдэг төрийн байгууллага”-аар Түмэцогт сумын хүүхдийн цэцэрлэг шалгарлаа

Түмэнцогт сумын хүүхдийн цэцэрлэг – 2025 оны амжилт 

           Байгууллагын гүйцэтгэл ба чанарын үнэлгээ-2025 онд цэцэрлэг гүйцэтгэлийн үнэлгээгээр 95% (III түвшин) авч, аймаг, улсын дунджаас өндөр үзүүлэлт үзүүлэв. Аймгийн 24 цэцэрлэгийн дунд 4-р байранд шалгарч, үнэлгээний тогтмол өсөлт 2022–2024 оны IV–V түвшнээс III түвшинд ахисан. 

           Хүний нөөц ба багш нарын хөгжил-Дутагдалтай багшийн орон тоог нөхөж, залуу болон мэргэжлийн баг бүрдүүлсэн. Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээнд 100% хамрагдсан. Мэргэжил дээшлүүлэлтэд багш нар БНСУ-д туршлага судалж, магистрт суралцаж, туслах багш нар чадваржуулах сургалтад хамрагдсан. 

           Төсөл хөтөлбөр ба хөрөнгө оруулалт-2025 онд нийт 32.2 сая төгрөгийн хөрөнгө, тоног төхөөрөмж авснаар сургалтын орчны нөхцөл сайжирсан. Амжилттай хэрэгжсэн төслүүдэд: “Нэг Ахмад – Нэг Технологи” – ахмад багшийн туршлагыг залуу багш нарт дамжуулах сургалт “Тоглонгоо хөгжье” – тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан “KUDO” төсөл – хоггүй хот бүтээх төсөлд оролцож хөрөнгө оруулалт авсан 

         Хүүхэд хөгжил ба хамтын ажиллагаа- “Нэг хүүхэд – Нэг дугуйлан”: 10 төрлийн дугуйланд 336 хүүхэд хамрагдсан Спортын амжилт: 5 төрөлт спортын наадамд шилжин явах “ЦОМ”-ын эзэн болсон; гар бөмбөг (эмэгтэй), дартс (баг), ширээний теннис (эмэгтэй) төрөлд алтан медаль хүртсэн 

         Цахим уралдаан: “Би хэлнэ” дууны уралдаанд I болон II байр эзэлсэн Нийгмийн баталгаа ба аюулгүй байдал 

         Багш нарын дэмжлэг: Залуу багш нарт компьютер, принтер, нэг удаагийн тусламж үзүүлсэн 

         Хоол үйлдвэрлэл: Аймгийн нэгдсэн цэсэнд шилжиж, шим тэжээлтэй хоол, уламжлалт сүүн бүтээгдэхүүнээр үйлчилж байна

        Аюулгүй байдал: Цагдаа, Эрэн хайх аврах бүлэгтэй хамтран замын хөдөлгөөн, газар хөдлөлт, гал түймрээс сэргийлэх сургалт зохион байгуулсан

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1005
Сүүлийн 7 хоног:
5984
Сүүлийн сар:
21073
Нийт:
33434
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР