5000 ширхэг усны ухаалаг тоолуурын баталгаажуулалтын ажил дууслаа
2026-01-12

“Дархан-Ус Суваг” ХК дээр хэрэгжиж буй “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд гуравдугаар ээлжийн 5,000 ширхэг ухаалаг тоолуурын баталгаажуулалт хийгдэж дууслаа. 📍Төслийн нийт хүрээнд 15,000 ширхэг ухаалаг усны тоолуурыг Дархан Стандарт Хэмжилзүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг мэргэжилтэн Н.Түмэнцэцэг, С.Хангай нар хийж гүйцэтгэлээ. 👏 Энэхүү ажил нь хэрэглэгчдийн усны хэрэглээг илүү нарийн, хөндлөнгийн нөлөөгүйгээр тооцох, усны алдагдлыг бууруулах, менежментийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Холбоотой мэдээ




