Sun Logo
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН АРГА ХЭЛБЭРТ ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН АРГА ХЭЛБЭРТ ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТ

     Сүүлийн үед манай иргэд Зүүн өмнөд азийн орнуудад тэр дундаа Камбожи Улсын Бавет, Пойпет хотууд болон Мьянмар улсад байрлалтай “КК парк” зэрэг газарт хууртагдан очиж хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж, албадлагын дор хөдөлмөр эрхэлж, биеэ үнэлж байсан хэд хэдэн тохиолдлууд тогтоогдоод байна.

      Зүүн өмнөд Азийн орнууд дахь зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд цахим гэмт хэрэг зохион байгуулах төвүүдийг олноор байгуулж, тэдгээрт ажиллах хүмүүсийг судалж, хуурч мэхлэх замаар ирүүлж, гэмт үйлдэлдээ албадан ашиглаж байна. Эдгээр төвүүдэд цахим орчноор дамжуулсан фишинг, deepfake порнографи, мөрийтэй тоглоом, сугалаа, хөрөнгө оруулалт, зээл зэрэг олон төрлийн хууль бус үйл ажиллагаа явагддаг.

     Үүнийг дагаад хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгчдийн арга барилд ч тодорхой өөрчлөлтүүд орж байна. Тухайлбал:

  • Хэрэг үйлдэгчид хохирогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар итгэлийг нь олж дараа нь “албан ёсны” гэх хуурамч хөдөлмөрийн гэрээ байгуулах     замаар хөдөлмөрийн мөлжлөгт оруулах. Ийнхүү хохирогчидтой “албан ёсны” мэт хөдөлмөрийн гэрээ байгуулснаараа тэдэнд бүх үйл ажиллагаа хууль   ёсны дагуу тул гомдол гаргах, тайлбар, мэдүүлэг өгөх боломжгүй гэх ойлголтыг өгөх зорилготой байна.

  • Хэрэг үйлдэгчид хохирогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар итгэлийг нь олж дараа нь “албан ёсны” гэх хуурамч хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар хөдөлмөрийн мөлжлөгт оруулах. Ийнхүү хохирогчидтой “албан ёсны” мэт хөдөлмөрийн гэрээ байгуулснаараа тэдэнд бүх үйл ажиллагаа хууль ёсны дагуу тул гомдол гаргах, тайлбар, мэдүүлэг өгөх боломжгүй гэх ойлголтыг өгөх зорилготой байна.

  • Гэмт этгээдүүд гэр бүлийн хараа хяналт сул өсвөр насны охидыг сонгож бэлгийн мөлжлөгт оруулах, бусдад худалдах зэрэг өмнөх арга хэлбэрээс зайлсхийж харин мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэгтэй иргэдийг сонгож байна. Нэгэнт сонгосон хүнээ зорилтот газар, орондоо аваачсаны дараа баримт бичгээр нь барьцаалж цахим орчинд гэмт хэрэг үйлдүүлэх, зарим тохиолдолд ашгаасаа хувь өгөх байдлаар тохиролцох зэргээр гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх болжээ.

    Гэмт этгээдүүд гэр бүлийн хараа хяналт сул өсвөр насны охидыг сонгож бэлгийн мөлжлөгт оруулах, бусдад худалдах зэрэг өмнөх арга хэлбэрээс зайлсхийж харин мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэгтэй иргэдийг сонгож байна. Нэгэнт сонгосон хүнээ зорилтот газар, орондоо аваачсаны дараа баримт бичгээр нь барьцаалж цахим орчинд гэмт хэрэг үйлдүүлэх, зарим тохиолдолд ашгаасаа хувь өгөх байдлаар тохиролцох зэргээр гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх болжээ.

    Өнгөрсөн онд тагнуулын байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй улс орнуудад оршин сууж буй өөрийн орны иргэдийн дунд урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Үүний дүнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй, эрсдэлт бүлгийн 50 гаруй иргэдийг тодорхойлж тэдэнтэй биечилсэн болон цахим хэлбэрээр ярилцаж, зөвлөгөө өгч холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

     Энэ үеэр дээрх иргэдийн 68 хувьд нь өндөр цалин хөлс амласан ч үүсэх өр төлбөр, түүнийг хэрхэн барагдуулах талаар мэдээлэл өгөөгүй, 56 хувьд нь ажлын болон байрлах нөхцөлийн талаар худал мэдээлэл өгч ирүүлсэн, 98 хувьд нь ажлын саналын талаар бусдад хэлэхгүй, нууцлахыг санал болгосон зэрэг байдал тогтоогдов. Мөн 58 хувьд зорчих эрхийг зохих хэмжээгээр хязгаарласан /тус улсад очих зардал, байрласан төлбөр зэргээр өр үүсгэж, баримт бичгийг нь хураан авсан/ нь илэрч байна. Дээрх иргэдийн тухайд хэдийгээр гадагш гарахыг нь бодитой хориогүй ч паспорт, баримт бичгийг нь хураан авч оршин суух хугацаа нь хэтэрсний дараа буцааж өгөх байдлаар хууль зөрчихөд хүргэж, үүгээрэ чөлөөтэй зорчих нөхцөлийг нь хязгаарласан байв.

     Иймд иргэд та бүхэн дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирогч болохоос өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
666
Сүүлийн 7 хоног:
4864
Сүүлийн сар:
22455
Нийт:
50876
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР