
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай өнөөдөр уулзаж байна. Хуралдаанд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож байгаа юм. Хуралдаанаар, Ерөнхий сайд Г.Занданшатар: “Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно” - Тухайн жилд олгох газрын нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар баталж, зөвшөөрлийг нь орон нутаг олгодог болгож цэгцэлнэ. - Орон нутагт орлого олох боломжийг нээж, төлөвлөснөөс давсан орлогоо захиран зарцуулах эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг цэгцэлнэ. - Эрх мэдлийн төвлөрөл, хүнд суртал бий болгож байгаа 3000 дүрэм, журмын 1000-ыг нь цуцалж, цэгцэлнэ гэдгээ онцолж, зарим үүрэг даалгавар өглөө.




