АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн нь дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: Нярав, архивын ажилтан
Ажлын байрны зорилго:
- Архивын хууль тогтоомж, стандарт, нийтлэг журмын хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Ажилтнуудыг эд хөрөнгө болон бусад холбогдох материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах;
- Байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгө бүртгэлийг зохих хууль тогтоомж, журмын дагуу хөтлөх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Нягтлан бодох бүртгэл, Номын сан, мэдээлэл, архив судлал, Бизнес ба удирдахуй, Боловсрол, Боловсролд хамаарах салбар дундын чиглэл;
- Нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан;
- Мэргэжлээрээ 1-с доошгүй жил ажилласан байх;
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Архив, албан хэрэг хөтлөлт;
- Баримт бичиг боловсруулах;
- Багаар хамтран ажиллах чадвартай байх;
- Хууль эрх зүйн мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Зураг 4*6 хэмжээтэй;
- Боловсролын дипломын хуулбар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл.
Хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам, 55-р байр, 2-р давхар 3 тоот
Имэйл: info@institute.gov.mn
Холбоо барих утас: 77111331, 88525366
Холбоотой мэдээ




