Sun Logo
“Гүнээсээ хайрлая” 2025 оны усны шилдэг шийдлийг тодруулна
“Гүнээсээ хайрлая” 2025 оны усны шилдэг шийдлийг тодруулна

“Гүнээсээ хайрлая” 2025 оны усны шилдэг шийдлийг тодруулна

 

“Гүнээсээ хайрлая” усны салбарын шагнал нь жил бүрийн “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой, хэмнэлттэй ашиглах, бохирдохоос сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилгоор бодитой арга хэмжээг хэрэгжүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ус ашиглагч аж ахуй нэгж байгууллага, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөр, судалгааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, ус хэрэглэгч иргэн, хувь хүнийг урамшуулах, дэмжих, алдаршуулах, олонд таниулах үйл ажиллагаа юм. Усны шилдэг нээлт хийсэн, нутагшуулсан, хэрэгжүүлсэн шийдлүүдийг таниулан сурталчилснаар усны хэрэглээний зөв дадал зуршлыг бий болгох, нийгэмд эергээр нөлөөлөх зорилготой. 

“Гүнээсээ хайрлая” аяны усны шилдэг шийдэл тодруулах шалгаруулалт 2024 онд амжилттай явагдаж шилдэг иргэн, судлаач, байгууллагыг тодруулсан билээ. 

“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл тодруулах 2025 оны шалгаруулалтад доорх гурван төрөлд нэр дэвшүүлэх шийдлүүдийг хүлээн авч байна.

 

Шагналын төрөл:

 

Гүнээсээ хайрлая шагналыг дараах 3 төрөлд олгоно. Үүнд:

  1. Шилдэг байгууллага (шилдэг техник технологи нэвтрүүлэгч)

Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, нөөцийг бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, усны чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, шинээр техник технологи зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийсэн, усны нөөцийг зүй зохистой, хэмнэлтэй ашигласан нийгмийн хариуцлагатай бүх төрлийн байгууллагын төсөл;

 

  1. Шилдэг иргэн (шилдэг техник технологи нэвтрүүлэгч) 

Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, усны зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэх, усыг бохирдохоос хамгаалах зорилгоор өрхийн хэрэглээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ санал санаачилга гаргасан, зохион бүтээсэн, дэвшилтэд техник технологи ашиглан усаа цэвэрлэн эргүүлэн ашиглаж буй иргэн байх. 

 

  1. Шилдэг судалгаа (судлаач, судалгааны байгууллага)

Сүүлийн жилийн хугацаанд гидрогеологийн зураглал, эрэл-хайгуул, газрын доорх усны орд шинээр нээн, нөөц тогтоосон, рашаан, термал ус болон ашигт малтмалын ордын гидрогеологи, газрын доорх усны мониторинг, чанар, загварчлалын судалгаанд шинэлэг арга аргачлал, стандарт, техник технологи нэвтрүүлсэн, эрдэм шинжилгээний бүтээл, ном туурвисан судлаач, судалгааны баг. 

 

Шагналын сан:

 

  • Гүнээсээ хайрлая аяны “Шилдэг байгууллага” – цом, батламж, 10 сая төгрөг;
  • Гүнээсээ хайрлая аяны “Шилдэг иргэн” – цом, батламж, 5 сая төгрөг;
  • Гүнээсээ хайрлая аяны “Шилдэг судлаач, судалгааны баг”  – цом, батламж, 5 сая төгрөг; тус тус олгоно.

 

Хэрхэн оролцох:

 

https://www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая цахим хуудаснаас мэдээлэл авч бүртгэлийн хуудсыг бөглөн шилдэг шийдэл, судалгааны  ажлын мэдээлэл, дагалдах мэдээлэл, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана. 

 

Бүртгэлийн хуудас: https://forms.office.com/r/c3pKERnitn 

 

Хугацаа:

  • 2025/02/27 - Шалгаруулалт зарлах, материал хүлээн авч эхлэх

  • 2025/03/06 – Хэвлэлийн бага хурал 

  • 2025/03/18 - Материал хүлээн авах сүүлийн хугацаа /12:00 цаг хүртэл (GMT+8)/

  • Дэлхийн усны өдөр” Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

 

Холбогдох хаяг:

 

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар – 51265528;
  • Гүнээсээ хайрлая аяныг хамтран зохион байгуулагч “Майнд Плас” ХХК – 70111358; 99040620

Цахим хуудас: https://www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая

Facebook хуудас: https://www.facebook.com/guneeseehairlay

Instagram хуудас: https://www.instagram.com/guneesee.hairlay/

Цахим шуудангийн хаяг: guneeseehairlaya@water.gov.mn 

 

Гүнээсээ хайрлая аяны тухай:

 

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах "Гүнээсээ хайрлая" мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын  гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Газрын доорх усны болон Монгол Улсын усны нөөцийн талаарх бодит мэдээлэл, усны хэрэглээний сайн туршлагуудыг мэргэжлийн байгууллагын судлаач, зөвлөхүүдтэй хамтран өөрсдийн цахим хуудас, хэвлэлийн төлөөллүүд, “Цэнхэр алт” нэгдсэн чуулган, Улаанбаатар марафон зэрэг арга хэмжээнүүд, бүтээлч залуусын дунд зохион байгуулсан феллов хөтөлбөр зэргээр дамжуулан олон нийтэд хүргэдэг.

 

САНАМЖ

 

  • Шагналд нэр дэвшигчдийн хүсэлтийг www.water.gov.mn вэбсайт дээр “Гүнээсээ хайрлая” цэсэд хүлээн авна. Шагналд нэр дэвшигч нь шагналын болзлын дагуу шагнуулах үндэслэлийг дэлгэрэнгүй, тодорхой бичиж гарын үсэг зурж, тамга/ тэмдэг дарж баталгаажуулан,  холбогдох баримт нотолгоог хавсаргасан байна.

  • Шагналд нэр дэвшигчдийн мэдээлэл, материалуудыг тухайн жилд томилогдсон усны мэргэжилтэн шүүгчид батлагдсан үнэлгээний хуудасны дагуу шударгаар ил тод шүүнэ. 

  • Шүүгчид ирсэн материалуудтай танилцаж, хавсралтуудыг хянаж, батлагдсан журмын дагуу үнэлгээ өгч ялагчдыг тодруулна. 

  • Нэр дэвшигч байгууллага, иргэн,  судлаач, судалгааны баг тухайн жилд нэг төсөл, нэг судалгааны ажлаар оролцоно. Тухайн төсөл, судалгааны ажил дууссан, үр дүнд хүрсэн байх. Нэр дэвшигч байгууллага, иргэн, судлаач, судалгааны баг өмнөх жилүүдэд шалгарсан төслөөрөө дахин нэр дэвшихгүй бөгөөд өөр төслүүдээр дараагийн жилүүдэд “Гүнээсээ хайрлая” шагналд нэр дэвшиж болно. 

  • Нэр дэвшигчид баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд дараагийн 6 жилд “Гүнээсээ хайрлая шагналд нэр дэвшүүлэх эрхгүй.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
31
Сүүлийн 7 хоног:
146
Сүүлийн сар:
848
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР