Sun Logo
“БУДДИЗМ БА МОНГОЛ ХҮНИЙ ЁС СУРТАХУУН” нээлттэй лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна
“БУДДИЗМ БА МОНГОЛ ХҮНИЙ ЁС СУРТАХУУН” нээлттэй лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Удирдлагын академийн зүгээс олон нийтэд зориулан ес дэх жилдээ зохион байгуулж буй “Нээлттэй лекц”-ийн энэ удаагийн зочноор Монголын Бурханы Шашинтны Төв - Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, 30-р хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уригдан “Буддизм ба монгол хүний ёс суртахуун” сэдвээр лекц уншина. Лекц 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагт Удирдлагын академийн Хичээлийн төв байрны 301 тоот танхимд болно. Лекц үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй зохион байгуулагддаг тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Суудлын тоо хязгаартай тул Та бүхэн постер дээрх QR кодоор бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний албаны 99073771, 89070730 утсаар холбогдон авах боломжтой.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
666
Сүүлийн 7 хоног:
4864
Сүүлийн сар:
22455
Нийт:
50876
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР