Sun Logo
“ЖИГЗАВЫН ДОРЖДАГВЫН БАРИМТАТ ӨВИЙН ШИНЖИЛГЭЭ” үзэсгэлэнг зохион байгууллаа.
“ЖИГЗАВЫН ДОРЖДАГВЫН БАРИМТАТ ӨВИЙН ШИНЖИЛГЭЭ” үзэсгэлэнг зохион байгууллаа.

“Удмаа дээдэлье” ТББ-тай хамтран “ЖИГЗАВЫН ДОРЖДАГВЫН БАРИМТАТ ӨВИЙН ШИНЖИЛГЭЭ” үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар С.Дулам, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг, ДБЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Г.Эрдэнэбаатар, СУИС-ийн харьяа СУСХ-ийн баримтын сангийн эрхлэгч, доктор О.Алтанзаяа нар оролцлоо. Ирсэн зочид Ж.Дорждагвын тухай “Талын их дуучин” баримтат киног үзэж сонирхлоо. Үзэсгэлэнд 50 гаруй гэрэл зураг, судалгааны эх сурвалжууд, ном, гар бичмэл, эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүллээ. Ж.Дорждагва нь Түшээт Хан аймгийн Говь Түшээ Гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт 1904 оны 2-р сарын 27-нд Жигзавын 5-р хүү болон мэндэлжээ. Тэр бээр 9 настайдаа Онгийн хийд буюу Барим хувилгааны хийдэд шавилан суусан билээ. Хийдэд шашны ном заалгахын хажуугаар нутгийн сайн дуучин Цогтын Чимэдцэрэнгээр Боржигон, Баянбараат аялгуугаар уртын дуу дуулах эрдмийг заалгасан байна. Ж.Дорждагва нь Монголын уртын дууны Боржигон, Баянбараат, Баруун аймгийн, Зүүн аймгийн гэсэн 4 үндсэн аялгуугаар нийт 200 гаруй уртын дуу дуулсан. Ж.Дорждагвыг 1935 онд анхны Алдарт гавьяат дуучин цол, 1936 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, 1956, 1964 онд “Алтан гадас” одон, 1941 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1941 онд “Ударник” тэмдэг, 1945 онд Гавьяат жүжигчин, 1999 онд ХХ зууны Манлай уртын дуучнаар шалгарчээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
847
Сүүлийн 7 хоног:
5096
Сүүлийн сар:
15945
Нийт:
61291
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР