Sun Logo
Чандмань сумын Сүлжээ багийн малчин Д. Баатархүү “Монгол Улсын аварга малчин” боллоо.
Чандмань сумын Сүлжээ багийн малчин Д. Баатархүү “Монгол Улсын аварга малчин” боллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар сар шинийн босгон дээр улс орныхоо салбар салбарын шилдгүүдийг тодруулж, Улсын аварга цолтнуудыг зарлалаа. Тодруулбал, Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Дарамын Баатархүү нь мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал сүргийн чанар үүлдэр, ашиг шимийг сайжруулан, нутаг орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Монгол Улсын аварга малчин” цолоор шагнагдлаа. 

Энэхүү эрхэм хүндтэй цол нь хөдөлмөр зүтгэл, мэдлэг туршлага, малчин ухаанаараа бусдыгаа манлайлан ажилласан малчдыг төрөөс үнэлж, алдаршуулдаг нэр хүндтэй шагнал билээ.

Монгол Улсын Аварга малчин Д.Баатархүүд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс нь өргөжин дэлгэрч, гэр бүл, мал сүрэг нь өсөн өөдлөхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
957
Сүүлийн 7 хоног:
5294
Сүүлийн сар:
25445
Нийт:
44052
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР