Хүйтны эрч чангарч байгаа энэ үед ус түгээх байруудын ус авах хэсэгт үүссэн мөсжилтийг цэвэрлэх ажил тогтмол хийгдэж байна.
2026-01-12

Өвлийн улиралд хэрэглээний ус түгээх цэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ хүргэх зорилгоор “Дархан-Ус суваг” ХК-ийн ажилтан алба хаагчид мөсжилттэй тэмцэх ажлыг тогтмолжуулан, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 💧"УНДНЫ УСАА~УХААЛГААР ЗӨӨВӨРЛӨЕ" ЭРСДЭЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!” 💧“Дархан-Ус суваг” ХК нь иргэдийнхээ тогтвортой, найдвартай ус хангамжийг хангахын төлөө тасралтгүй ажиллах болно.
Холбоотой мэдээ



