
Уг ажлын хүрээнд дараах МББСБХолбоо, гишүүн байгууллагуудын хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Гачуурт, “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д байрлах 1 га талбайд Цэцэрлэгт хүрээлэн байгуулан тохижуулах ажлыг эхлүүлж, 9 төрлийн /агч, гүйлс, буйлс, улиас, монос, голтбор, өрөл, бургас, нарс/ нийт 2940 мод тарьж, усжуулалтын систем бий болгон арчлан ургуулж байна. Мөн түүнчлэн минжний байгаль орчинд нөлөөлж буй эерэг талууд болон байгальд гүйцэтгэх үүргийг иргэд, олон нийтэд таниулах үйл ажиллагааг төр, ТББ болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж байна.
Банк бус санхүүгийн байгууллагын салбарын нийт тарьсан модны тоо 2024 оны эцсийн байдлаар 50 мянга орчим мод тоологдоод байна.