

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Суралцагч хот” арга хэмжээний хүрээнд Боловсролын яамны Насан туршийн суралцахуйн хэлтсээс Ирланд Улсын Корк хотын Корк их сургуулийн доктор профессор Сиамус о Туйамаг урьж, суралцагч Корк хотын туршлага, насан туршийн суралцахуйн үнэт зүйлс, бодлого чиглэлийн талаарх сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар насан туршийн суралцахуйн нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болж, аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвүүдийн 2025 оны төлөвлөгөөнд тусган, иргэд цаг хугацаа, орон зайг үл хамааран, амьдралын орчны албан бус сургалт, уян хатан аргаар суралцахад дэмжлэг үзүүлэх юм.
