
Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо.
Шуурхай хуралдааныг аймгийн Засаг дарга Е.Зангар удирдан явууллаа. Хуралдааны үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа З.Азат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Серикбол, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Т.Серикжан нар өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч танилцууллаа.

Мөн аймгийн Засаг дарга Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулах ажлын хүрээнд хотод томилолтоор ажиллах үеэрээ Даянгийн боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох асуудлын ач холбогдлыг онцолж, уг асуудлыг Засгийн газрын гишүүдэд уламжилж, санал тавин ярилцсанаа мэдээлэв. Энэхүү саналыг холбогдох сайд нар дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн аймгийн нисэх буудлыг гадаадын нисэх онгоцуудыг хүлээн авдаг олон улсын статустай болгох саналыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү асуудал шийдэгдсэн талаар хуралдаанд танилцууллаа.

ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР: ХШҮХ-ийн дарга Х.Вита-д : - 2025 онд салбар бүрийн Сайдтай байгуулсан гэрээний биелэлтийн талаар дүгнэлт гарган танилцуулах, байгууллага бүрийн зүгээс гэрээний хэрэгжилтийг ямар түвшинд хэрэгжүүлсэн талаар танилцуулах

ОБГ-ын дарга З.Азат ХХААГ-ын дарга Б.Нургулан нарт - Аймгийн хэмжээнд бүх сумдын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн бодит байдлыг яаралтай судалж, аль суманд хэдий хэмжээний нөөц дутуу байгааг тогтоон, уг дутагдлыг нөхөхөд шаардагдах хөрөнгийг төсөвт тусгасан эсэхийг нягтлах
ХХААГ-ын дарга Б.Нургулан-д: Зах зээлийн урьдчилсан судалгааг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгт суурилсан төлөвлөлтөөр ажиллах Үүнд:
• Дорнод аймгаас нэмэлт өвс, тэжээл авах боломж
• Бусад бүс нутгийн өвс, тэжээлийн нөөцийн байдал
• ОХУ-аас тэжээл нийлүүлэх боломж, хэтийн төлөв
БОНХОБТХ-ийн дарга Х.Бахытгүл, ХААГ-ын дарга Х.Нурсолтан нарт: - Бүх төрлийн худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулж, 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө зарлалыг бүрэн нийтэлж дуусгах, мөн байгууллага бүр өөрт хамаарах худалдан авах ажиллагааг хугацаанд нь зохион байгуулахад анхаарч ажиллах
Татварын газрын дарга Т.Фестиваль-д: - Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй бүх төрлийн татварын бодлого, хэрэгжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах

БГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Серикбол-д: - Боловсролын салбарт амьжиргааны түвшин доогуур иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр баримталж буй бодлого, арга хэмжээг баримтжуулж, олон нийтэд танилцуулж, бодит үр дүнг харуулах





