Sun Logo
ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА
ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ) –ийн Мэс заслын тасаг, хавдрын кабинетын эмч мэргэжилтнүүд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг иргэдэд таниулах зорилгоор сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгууллаа. 

 

Ховд аймгийн 2025 онд Элэг (49), Ходоод (36), Уушги (34), Умайн хүзүү (17), Улаан хоолой (11) хорт хаюдар шинээр илэрч, нийт 92 хүнд мэс заслын эмчилгээ, 178 хүн хөнгөвчлөх эмчилгээнд, 82 хүн Улаанбаатар хотод оношилгоо, эмчилгээнд тус тус хамрагдсан байна. 

 

Арга хэмжээний хүрээнд иргэдэд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс, эрүүл амьдралын хэв маяг, тогтмол үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. 

 

#БОЭТ Хорт хавдраас урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн оролцоо, хариуцлага юм.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1200
Сүүлийн 7 хоног:
4704
Сүүлийн сар:
23411
Нийт:
48510
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР