
XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морь жилийн босгон дээр Хүнс, хөдөө аж ахуй салбар орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах малчдыг #аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар "Улсын аварга малчин"-д тодорхойлон уламжилж,
✔ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар
⁃ Сэргэлэн сумын Очирхүрээ багийн малчин Сөрхөмийн Нямсүрэн
✔ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар
-Сэргэлэн сумын Барчин багийн малчин Агааны Батзориг
- Баяндун сумын Түргэн багийн малчин Балжнямын Мөнхжаргал
-Хэрлэн сумын 9 дүгээр багийн малчин Хүрлээгийн Энхсайхан
-Цагаан-Овоо сумын Хүрээт багийн малчин Баатарцогтын Балхүү;
✔“Улсын аварга ТАРИАЛАНЧ хамт олон”-оор:
⁃ Дорнод аймгийн Хэрлэн сумын “Сэмбо” ББН нар тус тус Дорнод аймгаас тодорсон байна.
Хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж Улсын хошой аварга малчин, Улсын аварга малчин, тариаланч хамт олноор шалгарсан иргэд, ААН-үүддээ баяр хүргэж, хүн амаа эрүүл, чанартай хүнсээр хангах үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.




