Sun Logo
Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид сургалтад хамрагдлаа
Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид сургалтад хамрагдлаа

 

  • Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид эрчим хүчний тоног төхөөрөмжийг хүлээн авах, эд хөрөнгийн бүртгэлд бүртгэхэд тулгамддаг асуудлуудын талаар мэдээлэл, ойлголтоо нэмэгдүүлэх зорилгоор танилцах сургалтад хамрагдлаа.
  • Тус сургалтаар эрчим хүчний тоног төхөөрөмжийг хүчин чадал, тоо ширхэг, иж бүрдлээр нь зөв ангилах, хүлээн авах үеийн баримт бичгийн бүрдүүлэлт, эд хөрөнгийн бүртгэлд үнэн зөв тусгах, ашиглалтын онцлогт нийцүүлэн бүртгэхтэй холбоотой мэдээллийг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Ч.Баярсайхан өгч хамтран ажиллав.
  • Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь “Дэлгэрэх” 10МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцтай танилцлаа.
  • Сургалтад хамрагдсан албан хаагчид эд хөрөнгийн бүртгэлд гарч болзошгүй алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид тоног төхөөрөмжийг стандартын дагуу хүлээн авч бүртгэхэд анхаарах шаардлагатай асуудлуудын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн ач холбогдолтой боллоо.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
753
Сүүлийн 7 хоног:
4704
Сүүлийн сар:
22538
Нийт:
46099
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР