
Ховд аймагт зохион байгуулагдсан "MAS-WRESTLING" буюу модон барилдааны спортын насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457-дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид амжилттай оролцож, хос хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй -90 килограммын жинд ээлжийн дарга, хошууч Ж.Еркебулан 3 дугаар байр, эмэгтэй -85 килограммын жинд СХНХМДАХАМ, ахмад Г.Саран 3 дугаар байр эзэлж, тус тус хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний эрэгтэй 7 төрлийн жинд 80, эмэгтэй 5 төрлийн жинд 40, нийт 120 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид ирэх сард Ховд аймагт зохион байгуулагдах бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.








