Sun Logo
Сумдын "Насан туршийн суралцахуйн нэгж" хариуцсан албан бус боловсролын багш нарт зориулсан цахим сургалтыг зохион байгууллаа.
Сумдын "Насан туршийн суралцахуйн нэгж" хариуцсан албан бус боловсролын багш нарт зориулсан цахим сургалтыг зохион байгууллаа.

🧑‍🏫👩‍💻🧑‍💻👩‍🏫 Сумдын "Насан туршийн суралцахуйн нэгж" хариуцсан албан бус боловсролын багш нарт зориулсан цахим сургалтыг зохион байгууллаа. 

Тус сургалтаар : 

📌Хүний эрх, эрх чөлөөний баталгаа ба Үндсэн хууль 

📌 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, сурч боловсрох эрх 

📌 "Танаас эхлэх хайр" гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, суурь шалтгаан, үр дагавар ба хууль эрхзүй, харилцааны үнэт зүйл гэсэн агуулгуудыг өгсөн ба сургагч багшаар : 

👩‍🏫 Хүний эрхийн Үндэсний комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг 

👩‍🏫 "Сургалт судалгааны хүрээлэн" ТББ - ын тэргүүн Э.Мөнхжаргал 

👩‍🏫 Дундговь аймгийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Сүрэнхорлоо нар хамтран ажиллалаа. 

👏💯👏 Сургалтыг зохион байгуулж, үнэт цаг, чухал ойлголт, аргазүйг хуваалцсан сургагч багш нартаа болон сургалтад идэвхтэй хамрагдсан иргэдийн насан туршдаа суралцахуйг чиглүүлэн дэмжигч албан бус боловсролын багш нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1496
Сүүлийн 7 хоног:
6590
Сүүлийн сар:
20599
Нийт:
32952
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР