Sun Logo
“ХҮҮХЭД – ИРЭЭДҮЙ” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ХҮҮХЭД – ИРЭЭДҮЙ” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХҮҮХЭД – ИРЭЭДҮЙ” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Өнөөдөр /2026.01.09/-ний өдөр “Дархан-Ус суваг” ХК-д “Хүүхэд хөгжил, Гэр бүлийн боловсролын төв”-өөс санаачлан зохион байгуулж буй “Хүүхэд – Ирээдүй” аяны хүрээнд сургалт, мэдээллэл зохион байгуулагдав. Тус сургалтын зорилго нь байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдийн хөгжил, хүмүүжил, эцэг эхийн оролцоо, хүүхэдтэй зөв харилцах арга барилын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ажлын байр дахь эерэг харилцаа, сэтгэлзүйн эрүүл орчныг дэмжихэд чиглэсэн юм. Сургалтаар: • Ажиллагсдын хоорондын эерэг харилцаа, хандлага • Стресс менежмент болон стрессийг үүсгэгч хүчин зүйлс • Бага насны хүүхдийн хөгжил, дэлгэцийн зохистой хэрэглээ • Хүүхэдтэй харилцах харилцааны зөв болон буруу техник • Хүүхдийн хөгжил, хүмүүжилд гэр бүлийн оролцооны ач холбогдол зэрэг сэдвүүдийг хөндөж, мэргэжлийн сэтгэл зүйч, Хүүхэд хөгжил-Гэр бүлийн боловсролын төвийн сургагч багш Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
515
Сүүлийн 7 хоног:
6475
Сүүлийн сар:
19224
Нийт:
31574
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР