Sun Logo
Шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
Шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсрол, сургалтын инноваци, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хэрэгжих төслийн загварыг хэлэлцлээ.

Төслийн хүрээнд дөрвөн сургуульд шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгох лаборатори байгуулж, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 2025-2029 онд хэрэгжүүлнэ. Уг төслийг хэрэгжүүлснээр сурагчдын шинжлэх ухааны үндэслэл гаргах чадвар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бэлтгэл, шинжлэх ухаан, технологийн хичээлийг төлөвлөн зохион байгуулах багш нарын чадавх сайжирч, дээрх чиглэлийн дадлагажсан сургалтын арга хэмжээнүүд тогтворжин, шинэлэг боловсрол олгох сургуулийн таатай орчин бэхжинэ хэмээн үзэж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
129
Сүүлийн 7 хоног:
594
Сүүлийн сар:
1222
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР