Sun Logo
“PHD COLLOQUIUM” ДОКТОРЫН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН СЕМИНАР БОЛЛОО
“PHD COLLOQUIUM” ДОКТОРЫН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН СЕМИНАР БОЛЛОО

Удирдлагын академийн докторын сургалтад хамрагдаж буй докторантуудад судалгааны ажлаа амжилттай бичих, хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой “PhD colloquium” докторын судалгааны арга зүйн семинарыг уламжлал болгон тав дахь удаагаа Докторантур, магистрантурын алба болон Судалгаа, эрдэм шинжилгээний алба хамтран зохион байгуулж, Захиалгат судалгааны секторын эрхлэгч, доктор М.Ариунтуяа арга хэмжээг нээж, хөтлөн явууллаа. Энэ удаагийн семинарт Докторантур, магистрантурын албаны дарга, доктор, дэд профессор О.Цэрэнчимэд багш “Судалгааны сэдэв сонгох” сэдвээр, Удирдлагын академийн төгсөгч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан өөрийн докторын зэргээ амжилттай хамгаалсан түүх, туршлагаасаа танилцууллаа. “PhD colloquium” докторын судалгааны арга зүйн семинарт Удирдлагын академид 2011-2024 онуудад элсэн суралцаж байгаа докторантууд болон Монгол Улсын Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургуулийн докторантууд хүрэлцэн ирж, өөрсдийн судалгааны ажлын сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал, судалгааны ажлын явцын хүндрэл бэрхшээл, ахиц дэвшлээ хоорондоо ярилцаж, туршлага солилцож, чөлөөт яриа өрнүүлсэн арга хэмжээ боллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР