
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 10 дугаар тогтоолын дагуу Жарантай, Могой багуудад малчдын хоршоонд нэг удаа 5 хүртэл га газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлнэ. Газар эзэмшүүлэх төслийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны 15:00 цаг хүртэл Засаг даргын Тамгын газрын 10 тоот өрөө буюу Архив, бичиг хэргийн эрхлэгч Э.Зоригтмаа хүлээн авна.
Төсөлд тавигдах шаардлага:
1.Төслийг "Төслийн удирдлагын арга зүйн заавар" MNS ISO21500 стандартын дагуу боловсруулах;
2. Төслийг хугацаанд нь ирүүлэх;
Төсөлд бүрдүүлэх материал:
1. Хоршооны гэрчилгээ;
2. Хоршооны дүрэм;
3. Төслийг хоршооны эрх бүхий этгээд баталгаажуулах;
4.Төслийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;




