Sun Logo
“Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх” эмнэл зүй, чанар аудитын дадлага сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
“Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх” эмнэл зүй, чанар аудитын дадлага сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

“Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийг бүртгэж мэдээлэх, магадлан хэлэлцэх, хариу арга хэмжээ авах журам” ЭМС-ын А/419, “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой нэр томъёоны тодорхойлолт”, “Эхийн ноцтой хүндрэл, эхийн эндэгдэл, амьгүй төрөлт, эмнэлгийн болон эмнэлгийн бус нөхцөлд эндсэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хүүхдийн гажгийг мэдээлэх тандалтын журам”, “Эх хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын мэдээллийн урсгал” А/420 дугаар тушаалууд, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030”, ДЭМБ-ын “Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээ”-ний удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд “Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа. 

Эхийн болон перинатал эндэгдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлж, урьдчилан сэргийлж болох амьгүй төрөлт, нярайн болон эхийн эндэгдлийг бууруулах үйл ажиллагааг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хяналтын тогтолцоог уялдуулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эх барих, хүүхэд, нярай, эрчимт эмчилгээний эмч, анатомийн эмгэг судлаач эмч болон холбогдох удирдлагууд нийт 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг оролцуулан 2 өдөр зохион байгууллаа. 

Тус сургалтыг НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр ЭХЭМҮТөвийн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн дарга Г.Баттулга эмчээр ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг удирдан явуулсан. Мөн ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албанаас АНЭ, ӨЭМТөвүүдэд ажиллаж, анхан шатны маягт хөтлөлт, бүртгэл судалгаа, иргэд рүү чиглэсэн сургалт судалгаа, хяналтын чанарт үнэлгээ, дүгнэлт хийж, зөвлөн тусалсан. Сургалтын явцад оролцогчдод хэрэгцээтэй онолын мэдлэг олгож, бодит тохиолдлууд дээр багаар ажиллаж асуудлыг хэлэлцэн, хариу арга хэмжээний төлөвлөлт хийх, шийдвэр зөвлөмж гаргах арга аргачлалд суралцсан. Сургалтын гол үр дүн нь: 

1. Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт хариу арга хэмжээний удирдамж, хэрэгжүүлэх аргачлалтай танилцсан. 

2. Амьгүй төрөлт, нярайн эндэгдлийн тохиолдлуудын дотоод хяналт болон дүн шинжилгээ хийх аргачлалыг сурснаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж нээгдсэн. 

3. Эхийн болон перинатал эндэгдлийн зөвлөлөөр хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, үр дүнг тооцох аргачлалыг эзэмшсэн.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
262
Сүүлийн сар:
883
Нийт:
1622
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР